С.ЭРДЭНЭ: АН ШХАБ-Д ЭЛСЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ

О.Шүрэнцэцэг
7 цагийн өмнө

ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустай. Энэ байгууллагад элсэх эсэх асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийлсээр байгаа. Энэ талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.

-АН ШХАБ-д элсэхийг дэмжиж байна уу?

-Өнөөдөр твиттер, фэйсбүүк хуудсанд "ШХАБ-д элсвэл Монголд ашигтай мэтээр ярьсан" ойлголт, ярилцлагыг явуулж байна. Миний хувьд энэ ярилцлагыг эрт өгч байлаа. ШХАБ-д элсвэл сайн болоод муу тал нь ямар байх вэ? гэдгийг ярьсан. Энэ бичлэг дээр сайн тал нь ямар байх, ямар боломжтой байх хэсгийг нь таслаад оруулсан байна лээ.

Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болоогүй гэсэн байр суурийг би өнөөдөр илэрхийлж байна. ШХАБ-д Монгол Улс элсэх нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд оновчтой зөв санал санаачлага гэж харахгүй байгаа. Тийм учраас би ШХАБ-д элсэх асуудлыг дэмжихгүй байр суурьтай байгаа.

АН-ын хувьд асуудалд анхааралтай хандаж байгаа. АН ШХАБ-д элсэх асуудлыг анхааралтай судалж байна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл өөрсдийн улс төрийн байр сууриа тодорхойлно. АН-ын даргын хувьд өнөөдрийн энэ цаг үед Монгол Улс ШХАБ-д элсэх нь эрт байна. Хоёрдугаарт ямар ч судалгаа, дүн шинжилгээ хийсэн зүйл алга байна. Энэ чиглэлээр мэргэшсэн дипломат, хуулийн мэргэжлийн хүмүүсийн санал, санаачлага тодорхой болоогүй байна. Тиймээс ШХАБ-д элсэхийг дэмжихгүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20