ХЭНТИЙ АЙМАГ ЯЗАКИ КОРПОРАЦТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
5 цагийн өмнө

Дэлхийд томоохонд тооцогддог Язаки корпорацын төлөөллүүд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж, сэргээгдэх эрчим хүч, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар санал солилцож, хамтран ажиллах зөвшилцөлд хүрлээ.

Хэнтий аймагт Язаки Эрчим хүчний корпрацийн гүйцэтгэх захирал Казуно Шимизү, Тоширо Онодэра, корпорацийн Системийн хөгжүүлэлт, дулааны эрчим хүчний хэлтсийн менежер Мотоми Изанаги, Язаки эрчим хүчний корпорацын Бээжин дэх төлөөлөгч Вэй Зэнг нар хүрэлцэн ирсэн юм. Төлөөлөгчид Язаки корпорац нь байгаль орчныг халамжлан, нийгэмд хувь нэмэр оруулж, бүх оролцогч талуудад итгэх итгэлийг бий болгодог. Тиймээс байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд урт хугацаанд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Дани улс, БНХАУ-ын Бээжин хотод хэрэгжүүлсэн ажлын туршлагаасаа танилцуулав. Тухайлбал, Язаки энерги компанийн Бээжинд хийсэн төсөл үр дүнтэй болж, Агаарын бохирдолд цэг тавьсан гэдгийг онцлов. 2021 он гэхэдБНХАУ-д 1,2 тэрбум км квадрат талбайг сэргээгдэх эрчим хүчээр халаах гэж буйг дуулгав. Түүнчлэн 1974 онд дэлхийн анхны нарны дулааны эрчим хүчээр ажилладаг агааржуулалтын системийг, 2008 онд модны биомассын эрчим хүчээр хангах системд шилжүүлэн экологид ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг урт хугацаанд үйлдвэрлэж ирсэн туршлагаа ярьж, Хэнтий аймгийн хөгжлийн бодлоготой танилцлаа.

Н.Ганбямба Хэнтий аймаг ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлого боловсруулсан анхны аймаг. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөртэй Язаки корпорацын дэвшүүлсэн санал уялдаж байгаа учраас хамтран ажиллахаа илэрхийллээ. Гадны инженер, судлаачид аймгийн дулааны шугам, айл өрхийн халаалтын горим, жижиг дунд үйлдвэрүүдтэй хоёр өдрийн турш танилцаж, аймгийн даргатай зөвшилцөлд хүрлээ.

Талууд эхний ээлжид том үйлдвэр гэлгүйгээр сум, орон нутаг, айл өрх, албан байгууллагын хэрэгцээнд нийцүүлсэн, эдийн засгийн өндөр хэмнэлттэй дулаан үйлдвэрлэл, халаалтын системийн загвар боловсруулах, судалгаа гаргахаар боллоо. Өөрөөр хэлбэл эхний жил 1-2 өрх, нэг ААН-д бие даасан дулааны системийг нар - цахилгаан хосолсон, биомасс - цахилгаан, нар, салхины энергиэр гэх мэтчилэн хосолсон байдлаар шийдэхээр болов. Язаки эрчим хүч корпорацын төлөөллүүд ирэх 4-р сард Хэнтий аймагт ажлаа эхлүүлнэ.

Дашрамд сонирхуулахад Язаки үйлдвэр нь анх 1921 онд байгуулагдсан. 100 шахам жилийн хугацаанд Дэлхийн 46 оронд 167 компани нийт 306.1 мянган ажилтантай болжээ. Дэлхийн зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг гол бүтээгдэхүүн нь автомашины цахилгаан утас, метр, электрон эд ангийн үйлдвэрлэл юм. Түүнчлэн агааржуулалтын тоног төхөөрөмж, нарны дулааны хувиргагч төхөөрөмж, хийн тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20