ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХИНЫГ ГЭРИЙН ХОРИОНООС ШОРОН РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/07

Узбекистаны Ерөнхийлөгч асан Ислам Каримовын охин Гульнара Каримовыг өчигдөр 14.00 цагийн орчимд гэрийн хорионоос албадан шорон руу шилжүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.Тус улсын шүүх 2016 онд таалал төгссөн Ерөнхийлөгчийн охиныг шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Цэнхэр плаж өмссөн Гульнараг хоёр эрэгтэй гэрээс нь хүчээр гаргаж буй зургийг Grégoire Mangeat‏ гэх твиттер хэрэглэгч нийтэд цацаж, "хуулийн байгууллагынхан хууль бус ажиллагаа явуулж байна" гэж буруутгажээ.46 настай Гульнара гэрийн хорионд хоригдож байхдаа байнга интернэт ашиглахаас гадна гэрээ хэд хэдэн удаа орхиж явах хууль бус үйлдэл гаргасан байна.Шүүхээс "Тэрбээр хуулийн шийдвэрийг хүндэтгэхгүй, удаа дараа зөрсөн" гэлээ.Гульнара 2017 онд луйвар, мөнгө угаасан хэрэгт буруутгаж, шүүхээс 10 жилийн ял сонссон юм. 2018 оны эхээр түүний ялыг гэрийн хорионд эдлүүлэх шийдвэр гаргаад байжээ.

Дээрх баривчилгааны дараа шүүхээс "Гульнара Каримов үлдсэн ялаа шоронд эдлэх болно" гэж шийдвэрлэсэн аж.Гульнара эцгийнхээ буянаар улс төрийн салбарт танигдсан нэгэн бол өөрийн хүчээр урлагийн салбарт алдаршиж, поп дуучин болсон юм. Нэг хэсэг түүнийг эцгийнхээ залгамжлаг хэмээн ард түмэн нь хүндэтгэдэг байжээ.Прокурорууд түүнийг Орос, Британи, Арабын Нэгдсэн Эмират зэрэг нийт 12 улсад нэг тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг тусгай мафийн бүлэглэлтэй холбоотой болохыг нотлох баримтаар нотолсон юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20