ХУВАНЦАР ТОГЛООМ ХҮҮХДИЙН ДАРХЛААНЫ СИСТЕМИЙГ УСТГАДАГ

О.Шүрэнцэцэг
2017/05/29

Эцэг эхчүүд хүүхдүүддээ хямдыг нь бодоод хуванцар тоглоом авч өгдөг. Тэгвэл тэдгээр тоглоом хром, хар тугалга, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис их хэмжээгээр агуулдаг. Жишээ нь нэг тоглоомонд хром хамгийн их буюу 50 хувь байдаг нь тогтоогдсон.

Нярай хүүхдийн угж, тоглоомонд байдаг нэг төрлийн бодис бол поливинол хлорид буюу PVC гэсэн тэмдэглээгээтэй бодис. Энэ нь хадгалж буй шингэн зүйлийг шүлтлэг болгодог. Мөн хүний биеийн дотоод шүүрлийн эрхтэн системд муугаар нөлөөлдөг байна. PVC нь хүний биед өчүүхэн хэмжээгээр орсон бол цаашаа задарч биеэс гардаггүй, улмаар хуримтлал үүсч, аажмаар хордуулдгаараа онцгой аюултай. Ийм бодис орсон тоглоом хуучрах тусам хорт бодис ихээр ялгардаг. Мөн ходоод гэдэс, амьсгалын замаар биед шингэн, элэг бөөр болон хүүхдийн дархлааны системийг гэмтээж устгадаг.

Олон улсад хийсэн судалгаагаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчдийн хамгийн том экспортлогч нь БНХАУ. Дэлхийн тоглоомын зах зээлийн 85 хувийг нийлүүлдэг. Манай улсад орж ирж байгаа тоглоомууд ч гэсэн ялгаагүй. Тэдгээр нь тэр бүр шаардлага хангаагүйн дээр урвалд орсон байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35 мянган хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөгөөр амь насаа алдаж байна гэжээ.

Манайд импортоор орж ирж байгаа тоглоомын 98 хувь нь урд хөршийнх. Тоглоомууд дээр шошго, үйлдвэрлэсэн орон байдаг ч ямар найрлагаар бүтсэн, ямар химийн бодис орсон нь байдаггүй. Мөрдөж байгаа эрүүл ахуйн стандарт байдаг ч орц найрлагыг нь шошгон дээр бичих ёстой хэмээн хуульчлаагүй.

Өнөөдөр та бидний хүүхдүүд гоё сайхан тоглоомон дунд өсөвч ирээдүйд ямар өвчтэй байхыг таашгүй. Хямд үнэтэй хэврэг тоглоомын оронд үндэсний өв уламжлалаа хадгалсан тоглоомуудаар тоглуулж хэвшээрэй.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19