Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 22:45 цагт “Буянт-Ухаа “ олон улсын нисэх буудалд газардлаа.
Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 30, жирэмсэн 7, өндөр настан 3, эрүүл мэндийн шалтгаантай 18, дадлагажих ажилтан 67, бусад шалтгаантай 138 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын газар, “Амар” зочид буудалд 21 хоног тусгаарлалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна