Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

М.Төгөлдөр
16 цагийн өмнө

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, гавьяат тамирчин “King Tug” хочит Н.Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа Америк тулаанч Кобиа Бридитэй  өчигдөр хийж  ялалт байгууллаа. Тэрээр мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Америкийн мэргэжлийн боксчин Гари Рассель Жр-тай дахин тулалдана. Тиймээс түүний дараагийн өрсөлдөгчийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан  АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center” төвд хоёрдугаар сарын 9-нд болсон. Энэ тулааны дараа Гари Рассел Жр “Би олон жилийн ноёрхолоо хадгалж аварга гэдгээ баталж чадлаа. Гэхдээ Н.Төгсцогт бол миний тулалдаж байсан хамгийн  хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Би түүнийг дээд ангилалд хүмүүсийн хүлээлтэд хүрсэн тулаанч гэж бодож байна. Тэр ЖоЖо Диаз шиг сайн тулаанч гэдэг нь тодорхой. Би ЖоЖо Диазыг хүндэтгэдэг. Хэрэв Н.Төгсцогт цаашдаа энэ хэвээрээ хичээгээд байвал удахгүй ЖоЖо Диаз шиг дэлхийн аварга болно гэж би бодож байна” гэж ярьжээ.

Гари Рассел 1988 оны зургадугаар сарын 5-нд АНУ-ын Вашингтон хотын Колумбиа дүүрэгт төрсөн. Өдгөө 32 настай.  The Ring” сэтгүүл, ESPN, BoxRec, Үндэстэн дамнасан боксын зэрэглэл тогтоох зөвлөлөөс  энэ оны нэгдүгээр сард гаргасан жагсаалтаар хөнгөн жингийн дэлхийн шилдэг  тамирчдын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Гари боскчин гэр бүлээс гаралтай бөгөөд долоон настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Түүний аав ноён Гари Рассел болон түүний хоёр эрэгтэй дүү Гари Антонио болон Гари Антуанне нарыг ч ялагдашгүй тамирчин болгон өсгөжээ. Гари 17 нас  хүрэхээсээ өмнө Америкийн үндэсний аварга шалгаруулах “Алтан бээлий” тэмцээн болон  бага олимпод түрүүлж байсан. Ийн чадвараа гайхуулж АНУ-ын 2008 оны Олимпийн бүрэлдэхүүнд багтсан ч эмнэлгийн үзлэгийн үеэр жингийн үзүүлэлтэд алдаа гарснаас оролцож чадаагүй юм. Тэрээр 2014 онд Олимп дэлхийн хошой аварга Украйны боксчин  Васил Ломаченког ялснаар хөнгөн жинд анх удаа аварга болж байсан юм. Энэ тулаан бол маш чадварлаг, асар их туршлагатай хоёр тамирчны өрсөлдөөн байсан. Энэ цаг үеэс хойш Гари WBC холбооны хөнгөн жингийн аварга цолыг хадгалж яваа юм.

Эх сурвалж: Premierboxingchampions.com  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19