Хөршүүд: Талийгаач охины гэрийн гадаа цагдаагийн автомашин ирсэн байхыг хэд хэдэн удаа харсан

М.Төгөлдөр
6 цагийн өмнө

Өнгөрөгч ням гарагт буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 настай Э охин хойд эцэг Б-н гарт амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарлаа. Охиныг нас барах үед хойд эцэг нь согтуу байсан ба хэргийн газраас "Хараа" архины шил, олон тооны шар айрагны савыг баримт болгон авсан байна. ШШҮХ-ийн хариу албан ёсоор гараагүй байгаа ч урьдчилсан дүгнэлтээр охины нарийн гэдэс нь цоорсноос үүдэн, цус болон дотор эрхтэнд нь бохир орсон гэх мэдээлэл байгаа. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар охиныг задлан шинжилгээнд оруулахад гадна талд нүүр духны хэсэг хуучин зулгаруудтай. Дотор эрхтнийг шинжлэхэд  баруун талынх нь  хавирга 11-12, 4-5 хавирга хугарсан бороолсон байдалтай, Ингэхэд 4-5 хавирга хугарсан, бороолсон байдалтай. 12 хуруу гэдэс 0,5*0,6 хэмжээний няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан. Тэр хэсэгт 1 литр бохирдлогдсон шингэнтэй байсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн үрэвсэлийн хордлогын улмаас нас барсан.  Таамаглаж байгаагаар тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон байх магадлалтай” гэсэн урьдчилсан дүгнэлтийг танилцуулаад байгаа.   

Талийгаач охин 9 настай Э нь айлын дунд охин бөгөөд ээж нь хойд эцэг болох Б-тэй 4 жилийн өмнөөс хамтран амьдарч нэг хүү төрүүлсэн байна. Охин Нийслэлийн Ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн 4 дүгээр ангид энэ жил элсэн суралцаж байсан байна. Анх хоёрдугаар ангидаа Архангай аймгаас шилжин ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн хичээлийн жилд Архангай аймагт өвөө, эмээ дээрээ очин суралцаж байгаад энэ хичээлийн жилд тус сургуульд эргэн шилжин иржээ. Бид хоёрдугаар ангид даан авч байсан багшаас охины зан харилцааны талаар тодруулахад "Охин хичээлдээ маш сайн сурдаг, сэргэлэн, хөөрхөн охин байсан. Өвөө, эмээгийн хайртай охин байсан. Энэ жил манай сургуульд буцаж ирэхдээ өөр ангид элсэн орсон. Шилбээ татсан үсээ энэ жил тайрсан байсан харагдсан" гэж хэлсэн юм. Үргэлжлүүлэн бид хорооны Засаг даргаас тодруулахад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. Охины ээж "Манай гэр бүлд хүчирхийлэл болж байгаагүй. Архины хамаарал байхгүй" гэж мэдүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Талийгаач 9 настай охин Э-ийн хөршүүд охины гэр бүлийг "Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо ...тоот хаяг дээр саяхан нүүж ирсэн. Албан ёсны хаяг дээрхи айл нь охины гэр бүлд хашаагаа түрээслүүлдэг" гэсэн мэдээллийг өгч байна. "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг үгүйг мэдэхгүй. Хэд хэдэн удаа гэрийнх нь гадаа цагдаагийн автомашин ирсэн байхыг харж байсан" гэж хөрш нь хэлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19