2020 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 1406 хүнд шинжилгээ хийхэд 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Илэрсэн нэг тохиолдол нь 9 дүгээр сарын 17-ний өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэнээс илэрлээ гэж ЭМЯ-аас мэдээллээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрч 302 хүн эдгэрч 11 хүн эмчлэгдэж, эдгэрэлт 97 хувьтай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна