Х.Нямбаатар: Есөн настай охиныг хөнөөсөн хэргээр баривчлагдсан хойд эцэг нь эхний мэдүүлгээр хэргээ хүлээжээ

М.Төгөлдөр
2020/09/23

Энэ сарын 20-нд буюу өнгөрөгч ням гарагт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдран суух 9 настай Э охин 36 настай хойд эцэг Б-ийн гарт амь насаа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэг дээр ЦЕГ-аас ажлын хэсэг гаран хэрэг үйлдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг мөн шалгаж байгаа юм. Тэгвэл Хууль зүйн сайд Х.Нямбаатар уг асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэрээр “Уг хэргийг шалгаж үзээд хариуцлага алдсан болох нь тогтоогдвол холбогдох байгууллагууд хариуцлага хүлээх ёстой. Олон нийтийн цагдаа нарын орон тоог нэмэгдүүлсэн ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөрөнгөөр гадны улс орон руу томилолтоор явдаг, машин техник авдаг байдлыг зогсоож хүний нөөцөө нэмэгдүүлэх шаардлага бий” гэдгийг онцолсон юм.
ШШҮТ-өөс талийгаач охин Э-ийн амь насаа алдсан шалтгааныг тодруулахаар шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар удаан хугацаанд хүчирхийлэлд өртдөг байсан нь тогтоогдсон гэж гарсан. Тэгвэл охины амь насыг хороосон байж болзошгүй гэж сэжиглэгдэж байгаа хойд эцэг болох 36 настай Б нь эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээгээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19