2020/10/31
USD 2,811

Ховд аймгийн Алтай сумын иргэн 25 настай эмэгтэй тарваган тахал тусчээ

М.Төгөлдөр
2020/09/27

Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймаг, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын нэг, нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Хэнтий аймагт тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг шалгахад шинжилгээний хариу сөрөг гарсан бол Ховд аймгийн Алтай суманд тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй 25 настай эмэгтэй халуурч, булчирхай нь томрох шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан байдаг. Улмаар нөхрийнхөө агнасан тарваганы махыг чанаж идсэн гэх 25 настай эмэгтэйд тарваган тахлын үндсэн дөрвөн шинж тэмдэг илэрсэн байна. Эхний ээлжинд өвчтөнтэй хамт байсан ойрын хавьтлын 19 хүнийг илрүүлж тусгаарлаад байгаа бөгөөд эмэгтэй нөхрийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.84 |   2020/10/04
үхэж болохгүй шүү.сайн аргалаарай. нэг хүн ярьж билээ....ТАХАЛ ТУССАН ЭМЭГТЭЙ ХЭЭР ГАНЦААРАА ГОЛЫН ХҮЙТЭН УСАНД Л СУУГААД БАЙСАН ГЭНЭ.ХАЛУУНАА БУУТАЛ СУУСАН.СУУХДАА ЦАГААН СТРЕПТОЦИДИЙГ ТРУП ТРУПЭЭР НЬ УУГААД БАЙСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ. энэ ярианд итгэж болох уу. өвдсөн гэх хүн нь одоо амьд б.а лээ
Хариулах
202.70.34.70 |   2020/09/28
Тарвага бол хамгийн цэвэр идэштэй, ногооны шимийг түүж иддэг амьтан. Тэжээвэр, эсвэл муу ногоо өвч иддэг бол хорихсон. Даанч тиймгүй л дээ. Үхэр, хониноос хамаагүй цэвэр идэштэй шүү. Даанч тахал гэж өвчин гарч буй нь харамсалтай.
Хариулах
202.179.24.30 |   2020/09/28
Хятдыг балиар амьтан иддэг гэж муулаад байдаг мөртлөө манай монголчууд ялгаа алга болоод байна. Асар их малын баялагтай хэрнээ огтоно зурам харх идэхээ болиоч
Хариулах
202.126.89.21 |   2020/09/28
Солонгост байхад үйлдвэрийн дарга муур нохой идээд байдаг байж билээ. Та нар ёстой заваан идэштэй муур нохой идээд байх юм гэтэл та нар бүүр муухай харх иддэг биздээ гээд амыг минь таглаж билээ. Хэлж сануулсаар байтал идээд байвал одоо яалтай билээ. Уг нь 1990-с хойш төрсөн залуучууд тарвага идэх нь харин ч багассан биздээ. Ойлгохгүй юм даа харх идэхээ больцгооё Монголчуудаа
Хариулах