Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат 2020 оны 3 дугаар улиралын байдлаар олны анхаарал татсан хэргүүдэд хяналт тавьж, шийдвэрлэсэн талаар танилцууллаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 570 хэрэгт хяналт тавьсан байна. Үүнээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-аас зээл авсан хэргийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна