Талархлын захидал ирүүлжээ

М.Төгөлдөр
16 цагийн өмнө

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны IX ээлжинд Онцгой байдлын байгууллагын 20 алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.

  Тус ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Баттүвшин Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд талархлын захидал ирүүлжээ.

Захидалд “БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд та бүхнийг төлөөлөн бидэнтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй ахмад Г.Батсүх, ахлах ахлагч Э.Лхагвасүрэн, Г.Батдорж, ахлагч Д.Оюунбаатар, Э.Алтаншагай нар нь үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажлын харицлага, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа үлгэрлэн манлайлж, хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэснийг баяртайгаар уламжлая. Дэлхийн халуун цэгт энх амгаланг тогтоохоор хамтран зүтгэж буй зорилго нэг бусад орны энхийг сахиулагчдын дунд монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, эх орон, ижий аав, элгэн түмэн, хамт олныхоо итгэлийг зүтгэлээр хариулан энхийг сахиулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүргээ ийнхүү нэр төртэй гүйцэтгэж буй та бүхний төлөөллөөр бахархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд Та бүхэнд Цэргийн багийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19