УБТЗ-ын ажилтан Б галт тэрэгтэйгээ шатаж амь насаа алджээ

М.Төгөлдөр
2020/10/22

Өнгөрөгч аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө УБТЗ-ын ажилтан Б нь галт тэрэгтэйгээ шатсан харамсалтай хэрэг гарлаа. Уг хэрэг Замын-Үүд чиглэлийн Шаргын-Овоо өртөөнд болсон байна. Талийгаач 37 настай Б нь вагон цуваандаа байрлаж байхдаа буюу тухайн өдөр ажлаа тараад вагондоо галлагаа хийгээд унтсан бөгөөд галт тэрэгтэйгээ шатаж байна гэх дуудлагаар Онцгой байдлын 3 автомашин, аврагчид ирж унтаарсан тухай эх сурвалж мэдээлж байгаа юм.

УБТЗ-д ажиллаж буй ажилчдаас жилд олон хүн нас бардаг ч энэ тухай нууцлан, эцсийн дүгнэлтээр хохирогчийн буруу болж таардаг тухай иргэд гомдоллодог юм. Ажилчдын хувьд сард 1-2 өдөр л ар гэртээ харьж амрах боломж олддог. Ихэнхи цагаа ажлын байран дээрээ буюу хөдөө өнгөрүүлдэг. Ингэхдээ амралт байхгүй, өдрийн хоёр хоолтой, зуны халуун, өвлийн хүйтэнд ажилладаг ч дарга удирдлагууд нь хэн нэгний томилгооны хүмүүс байдаг учир нөхцөл байдлыг төдийлөн мэддэггүйгээс ажлын хариуцлага алдаж, эрдэнэт хүний амь эрсдэх нөхцлийг бүрдүүлдэг байх хэмээн эх сурвалжууд хэлж байгаа юм. 2019 онд сургуулиа төгсөж ирээд ажлын гараагаа эхлүүлж байсан замчин залуу ажлаа хийж яваад вагонд дайруулсан хэрэг гарч байсан. Өртөөчин, машинист хариуцлага алдаж галт тэрэг ирэх хугацааг буруу мэдэгдснээс үүдэж уг харамсалтай хэрэг гарсан ч талийгаачийг амиа хорлосон гэсэн эцсийн дүгнэлт гарч байсан байна. Үүнээс гадна холбогч, найруулагч ажилтай УБТЗ-ын ажилтан вагонд хавчуулагдсан хэрэг ч мөн гарч байжээ. Үүнийг нь мөн л ажлын бүрэлдэхүүн дутуу байхад ажлаа хийсэн гэсэн дүгнэлтээр хэргийг хааж байсан байх юм. Энэ мэт олон хүний амь үрэгдсэн хэргүүд УБТЗ-д гардаг байна. Харамсалтай нь өдрийн бор хоолоо залгуулж буй ажилчид, тэдний ар гэр нь хоолноосоо салахгүйн тулд /УБТЗ ар, өврийн хаалга их учир ажлаас амархан халж, халаа сэлгээ хийдэг/ чимээгүй өнгөрдөг байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19