УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргад өөрийн хүнээ зүтгүүлж байна

М.Төгөлдөр
2020/10/23

2020 оны орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 мандатад МАН 30, АН 3, ХҮН 2 суудал авч олонхи болсон. Хуулиар олонхи болсон нам Засаг даргаа томилох эрхтэй байдаг. Гэтэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хууль бусаар чуулган зарлаж УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы намын удирдах зөвлөлөөс зөрж оруулан ирж буй Б.Цэрэн гэх хүнийг дүүргийн Засаг даргад дэмжүүлэхээр хуралдаж байгаа аж. Дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг Нийслэлийн Намын хорооны тэргүүлэгчидтэй зөвшилцөж, хуралдаанаар хэлэлцэж батлах тухай чиглэлийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өгсөн байдаг ч ийнхүү хууль бус чуулганыг зохион байгуулж байна. Б.Цэрэн нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ажилд ороод 4 сар болж байгаа бөгөөд БШУЯ-д ажиллаж байхдаа авилгын хэрэгт холбогдож байсан ашиг сонирхлын зөрчилтэй гэгддэг байна. Дүүргийн ИТХ-ын дүрмийн дагуу бол нийслэл, дүүрэгт сонгогдсон төлөөлөгчдөөс Засаг даргад томилох учиртай байдаг ч өөрийн хүнээ тавих гэж улайрч байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хууль бус үйлдлээс нь үүдэж дэд даргын суудал нь ч ганхаж мэдэхээр байгаа тухай эх сурвалжууд хэлж байгаа юм. Үүний цаана чухам юу нуугдаж байгааг бид баримттайгаар эргэн мэдээллэх болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19