152 сая төгрөгийн хадгаламжтай Г.Ёндон сайд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөс төлүүлэв

М.Төгөлдөр
2020/10/24

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 хонох гэж байгаа энэ үед улсын хөгжлийг тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарын сайд Г.Ёндон хийсэн ажлаараа олонд танигдалгүй өдий хүрсэн ч төрийн өмчит үйлдвэрийн данснаас хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг гаргуулсан баримтаараа олонд танигдаж чадлаа. Г.Ёндон нь 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдож байсан бөгөөд сард дунджаар 17 сая төгрөгийн цалин авдаг байжээ. Гэтэл орлогч захирлын ажлаа аваад удаагүй байхдаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын данснаас “Гёте” бүрэн дунд сургуулийн дансанд өөрийн хүүхдүүд Ё.Амира, Ё.Арвис нарын сургалтын төлбөр тус бүр 5,350,000 төгрөгийг нийт 10,700,000 төгрөгийг шилжүүлсэн байх юм. 

Гэтэл тэрээр хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ 460 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 байр, 3 граж, 17 сая төгрөгийн үнэ бүхий суудлын автомашин, 30 сая төгрөгийн үнэт эдлэл, дөрвөн тусгай зөвшөөрөл, 45 сая төгрөгийн үнэлгээтэй газар, 152 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг. 

Түүний хөрөнгө орлогоос харсан ч тэр сард дунджаар 10 гаруй сая төгрөгийн цалинтай байсан гээд бодохоор хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн халааснаас гаргуулах шаардлагагүй байсан гэж харагдаад байдаг. Магадгүй хүнд эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаал байсан ч шуналд хязгаар байдаггүй бололтой. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19