Гарцаар гарч яваад том оврын автомашинд дайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон охин ийнхүү бичжээ

М.Төгөлдөр
2020/10/24

Хамгийн аюулгүй гэх ногоон гэрэл, цагаан шугамаар гарч байгаад бага оврын автомашинд дайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон охин ийнхүү ярьж байна.

Ээжээ би амьд байна.

Та намайг өдий олон жил өсгөхдөө нүдний цөцгийнөөсөө ч илүүгээр хайрлаж ирсэнийг охин нь мэднэ. Би хүүхдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн, хоёр нүдээ ухаад өгөхөд ч бэлэн гэж хэзээ билээ таны ярьж байхыг би сонссон.

Төрөхөөс минь өдий хүртэл та гараас минь тавиагүй. Харин тэр өдөр та биш би таны гарыг атгахаас татгалзсан. Учир нь би өөрийгөө дунд ангид орсон, том болсон гэж бодсон.

Би танруугаа яарч байсан нь үнэн. “Ганцаараа сургуульдаа ирж чадсан болохоор харихдаа ч чадна”. Би үнэхээр том охин болжээ гэсэн атгахан бодол, даль жигүүрийг минь тас цавччихлаа.

Тэр өдрөөс хойш та минь надруу харах болгондоо маш их өрөвдсөн харцаар харахын зэрэгцээ өөрийгөө зүхэж байгааг чинь би олж харсан. Үгүй дээ ээжээ, үр чинь амьд байна. Гоёхон, ганган хэвээрээ байна. Юу хэцүү байна вэ гэж үү? Нэг хөлөө тайруулсандаа биш, гацаж ярьдаг болсондоо биш... Та минь л өөрийгөө зүхэхэд надад хамгийн хэцүү байна.

Ээжээ охин чинь амьд байна. Тэр өдрийн буруутан та биш, тэр жолооч ч биш. Зөвхөн би. Ээжийнхээ үгэнд орж, тантайгаа хамт явж байсан бол ийм юм болохгүй ч байсан.

Энэ оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 53 хүүхэд амь насаа алдаж, 409 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн байна. Одоо би ганцхан зүйл л хэлье. Хүмүүс минь хүйтэрч байна, цас орж хальтиргаа гулгаа эхэлж байна, анхааралтай л бай. Бас аав, ээж, ах, эгчийнхээ үгэнд орж байгаарай найзууд минь. Над шиг ээж, аав, ах, эгч, дүү, эмээ, өвөөрүүгээ яарч байгаа бяцхан явж байх вий жолооч ах, эгч нар минь. Та нар маань замын хөдөлгөөнд оролцож байгаа бол маш их анхаарал, болгоомж, сонор сэрэмжтэй байгаарай гэж хүсье.

Та бүхнийг хүндэтгэсэн танхил охин Ялгуун.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19