Монголбанк энэ сарын 15-ны байдлаар орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. 58 тэрбум төгрөгийг 9, 10 дугаар саруудад Төв банкнаас ипотекийн зээлд хуваарилсан бол үүнээс есдүгээр сард 37,2 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлжээ.
Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж, нийт 5 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг 88 мянга гаруй өрхөд олгоод байна. Үүнээс 24 мянга гаруй өрх гэр хорооллоос орон сууцанд орж, 15 мянга гаруй өрх орон нутагт ипотекийн зээлд хамрагджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна