Элэгний хорт хавдрын улмаас удаан хугацаанд шаналж, охинтойгоо уулзахыг хүлээж тэсэлгүй хорвоог орхисон аавтайгаа салах ёс гүйцэтгүүлж өгөөч хэмээн гуйж буй эмэгтэйн бичлэг цахим орчинд тавигдан олны анхаарлыг татаж байна. Бичлэг хийж буй эмэгтэй БНСУ-аас аравдугаар сарын 17-нд ирж, Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байгаа бөгөөд Монголд ирсэн даруйдаа хүнд өвчтэй аавтайгаа уулзахыг хүсэж өргөдөл гаргасан ч онц шаардлагагүй гэж үзэн хүлээж аваагүй тухай тэрээр хэлжээ. Бичлэгт тэрээр хамгаалалтын хувцас өмсгөөд аавтай минь ганц удаа уулзуулчихсан бол бүтэн сар амь тэмцэж охиноо хүлээсэн аавтайгаа уулзах байсан хэмээн харуусан хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна