АНУ-ын Орегоны музейд Чингис хааны томоохон үзэсгэлэн нээлтээ хийжээ

М.Төгөлдөр
2020/10/31

Саяхан Франц улсын Нант хотын музейгээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байсан ч Хятадын засгийн газрын шахалттай тулгаран хойшлуулсан билээ. Уг үйл явдал монголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн уур бухимдлыг төрүүлсэн юм.

Тэгвэл саяхан АНУ-ын Орегон мужийн Портланд хотод байрлах Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейд "Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" нэртэй үзэсгэлэн гарч эхэлжээ.

Уг үзэсгэлэн 10 сарын 24-нд нээлтээ хийсэн бөгөөд Орегоны музейн 2 давхрыг хамарсан баялаг үзмэртэй, томоохон үзэсгэлэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл олны хүртээл болох аж.

"Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" үзэсгэлэн нь зургаан томоохон хэсгээс бүрдсэн аж.

Тэдгээрийг дурьдвал:

⦁ "Бэлчээр"- Төв Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, Чингис хааны дайснууддаа хөөгдөж явсан эрт үеийг харуулсан хэсэг. Уг хэсэгт Монгол гэр барьсан бөгөөд музейн үзэгчид дотор нь орж, монголчуудын амьдралын хэв маягтай бодитоор танилцах боломжтой аж.


⦁ "Монголчуудын хүчирхэгжил"- Бүхний хүндлэл хүлээсэн залуухан эзэн хаан хэрхэн тархай, бутархай овог аймгуудыг нэгтгэж, дэлхийд гайхагдсан морин цэргийг бүрдүүлсэн тухай өгүүлэх хэсэг. Энэ хэсгээс түүхэн дэх бусад бүх эзэнт гүрнээс дөрөв дахин их газар нутгийг захирахдаа Чингис хааны ашиглаж байсан морьтны соёл, тухайн үеийн зэвсгийн шинэ инновацийг судлах боломжтой юм байна.

⦁ "Ханан хот"- Чингис хааны дараа түүний өв залгамжлагч (Өгөдэй) Хархорум хотыг эзэнт гүрнийхээ нийслэл болгож, хана, хэрэм босгожээ. Монголчууд дэлхийн өнцөг булан бүр дэх дайснуудаа дарж дуусаад, дайн дажин намдахын хэрээр нийслэлд нь урлаг, соёл, олон янзын шашин цэцэглэн хөгжиж, тэдний ахуй хэрхэн өөрчлөгдсөнийг энэ хэсэгт харуулах аж.

⦁ Торгоны зам: Их эзэн Чингис хаан хэрхэн харгис хэрцгий дайчин мэт хэрнээ ухаалаг төрийн зүтгэлтэн, нинжин сэтгэлтэй удирдагч байсныг мөн харуулжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19