Энэ жил 378.4 мянган тонн улаанбуудай хурааж авсан нь төлөвлөж байснаас 100 гаруй мянган тонноор дутжээ

М.Төгөлдөр
2020/11/06

Манай улсын хувьд цар тахал үргэлжилж буй энэ үед дотоодын хүнсний нөөцийг үйлдвэрлэх, базаах шаардлага зайлшгүй үүсч байгаа. Ямартаа ч бид мах, гурилтайгаа байхад хүнсний хомсдолд орохгүй тухай бүгд ярьдаг ч хүний анхдагч хэрэгцээг хангадаг хамгийн чухал салбар болох хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал тийм ч хангалттай ажиллаж чадахгүй байна. Улсын төсвийг бүрдүүлдэг уул уурхайн салбар хөл хорионы үед биднээс шалтгаалахгүйгээр уналтанд орж, төсөв тасалдаж болохыг бид өнгөрөгч хугацаанд харсан бас мэдэрсэн. Тиймээс дан ганц уул уурхай гэлгүй уламжлалт эдийн засгийн хөшүүргээ хөгжүүлэх бүх талын боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байтал энэ жилийн хувьд улаанбуудайн ургацаа 100 гаруй мянган тонноор алдчихаад байна.

Манай улс газар тариалангийн хэлбэрээр ашиглаж болох 1.3 сая га газартай бөгөөд үүний 840.0 мянган га газрыг буюу 65%-ийг газар тариаланд ашиглаж байгаа гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн оны хувьд 410.0 тн улаанбуудай хурааж авснаас 65-70 хувь нь гурил үйлдвэрлэлд, үлдсэн нь спирт рүү шилжсэн байдаг. Энэ оны хувьд улсын хэмжээнд 394.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай тариалсан. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудайг хураан авах боломжтой гэж тооцоолсон ч 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн бүс нутгуудад нийтдээ 36.7 мянган га улаанбуудайн талбай ногоон тэжээлд шилжсэнээр улсын хэмжээгээр 346.7 мянган га үр тарианы талбай хураагдахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар 310.5 мянган га-гаас 378.4 мянган тонн улаанбуудай хурааж авсан бөгөөд төлөвлөж байснаас 100 гаруй мянган тонноор дутаж байгаа юм. Улсын жилийн нийт гурилын хэрэгцээг улаанбуудайгаар тооцоход 305.0 мянган тн шаардлагатай гэж үздэг. Гэтэл энэ жилийн намрын ургацаас гурил үйлдвэрлэлд 220.1 мянган тонн улаанбуудай хүлээн авсан байгаагаас үзэхэд гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19