Коронавирусийн халдварын II хавьтлын эрсдэл бүхий бүсийн обьектуудыг бүрэн ариутгаж дууссан байна. Эрсдэл бүхий "Улаанбаатар Палас", МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн дотуур байр, "Дүүхээ" төвийн барилгын гадна, дотно талбайг бүрэн ариутгаж, халдваргүйжүүлж дууссан байна.
Дээрх обьектуудыг халдваргүйжүүлэх гэрэл, мананцар үүсгэгч, компрессор, автомакс багажуудаар ариутгасан байна. Мөн Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, хог тээврийн автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэн золбин нохой муур устгалын байгууллагын ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангажээ.