Коронавирусээр өвчлөөд ой санамжаа алддаг гэх мэдээлэл худал

Өнөрцэцэг
2020/12/03

Нягталсан Ц.Тамир

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан Болдын Дэмбэрэл твиттер хуудаснаа "Ковид 19 халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан байна. Зүгээр нэг ханиад томуу биш" хэмээн жиргэжээ.

Түүний постолсон энэхүү мэдээллийг бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нягталлаа.

Элзивер нийгмийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн төвөөс коронавирусийн халдвар аваад ICU буюу эрчимт эмчилгээнд орсон цөөн түүврийн хүнээс ой санамжтай холбоотой судалгаа явуулснаа 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Анагаах ухааны үндэсний номын сан, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн сайтад нийтэлжээ.

Энэхүү судалгааг 279 хүнээс авсан бөгөөд тэдний 120 нь утсаар холбогдон судалгаанд оролцохыг зөвшөөрчээ. Судалгаанд оролцсон 120 хүний 34 хувь нь ой санамж муудсан тухайгаа утсаар хэлсэн байна. Тодруулбал, эмнэлэгт хэвтсэнээс хойш 100-аас дээш хоногийн дараа илэрч буй шинж тэмдгийн талаар судалгаанд оролцогчдын

  • 55 хувь нь ядаргаа
  • 42 хувь нь амьсгаадах
  • 34 хувь нь ой санамжаа алдах
  • 28 хувь нь төвлөрөл алдагдах,
  • 30.8 хувь нь нойрны эмгэг илэрч байна гэж хариулжээ.

Энэхүү судалгааны талаар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Ч.Батаа "Энэхүү судалгааг хийсэн байгууллага үр дүнгээ мэдээлэхдээ маш цөөн хүнд түүврээр хийсэн гэдгээ дахин дахин анхааруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар аваад үхэл, амьдралын заагт хүрээд эдгэсэн хүмүүсийг хамруулсан. Мөн асуумжаа утсаар холбогдож авсан. Тухайн хүмүүсийн хариулт нь субъектив байгаа буюу тэр хүн үнэхээр юм мартаад байдаг болчихсон уу, эсвэл мартаад байна гэж өөрийгөө бодоод байна уу, батлагдахгүй байна"хэмээн тайлбарласан юм.

Өнөөдөр COVID-19 өвчнөөр дэлхийн 63.7 сая хүн халдварлаж, 1.47 сая хүн амиа алдаж, 44 сая хүн эдгэрээд буй. Харин дээрх судалгаа нь зөвхөн эрчимт эмчилгээнд орсон 120 хүнийг хамарсан бөгөөд 40 гаруй хүн нь мартаж, санах болсон хэмээн хариулсан.

 Иймд COVID-19-ийн халдвар аваад эдгэсэн маш олон хүн ой санамжаа алдсан гэдэг нь төөрөгдүүлсэн, батлагдаагүй мэдээлэл болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19