Автобус баазын жолоочоос өчигдөр коронавирус илэрсэн. Энэ хүнийг бид хавьтлаар тогтоон 11-р сарын 30-наас эхлэн хоёрдогч хавьтлаар тусгаарлаад байсан. Тус бааз 500 гаруй ажилтантай. Хамт ажилладаг хүмүүст шинжилгээ хийнэ.
Нийтдээ ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтлын 400 гаруй хүний нэрийг тогтоон тандалт судалгаа хийж байна. Өнгөрсөн шөнөөс эхлэн PCR шинжилгээ авч эхэлсэн.