УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан асуудлыг хэлэлцэж байна.
Хоригтой холбоотой гишүүд асуулт асууж үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ковидын үед манайх халдвар хамгааллын дэглэм баримтлан бизнесээ явуулах эсвэл хатуу хөл хорио тогтоож бизнесээ бүр зогсоох. Төсөвт тавьсан бүх хөрөнгийг эдийн засгийн дахин хуваарилалт явж байна гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалт нь ялгаагүй эдийн засгийн эргэлтэнд орно. Тэрнээс биш хөрөнгө оруулалт аймшигтай зүйл биш. Энэ мөнгө чинь төрөөс зайлахгүй. Улс орон бизнесийн зогсоовол өрийн дарамтанд орох эрсдэлтэй. Энэ өвчин чинь бүх хүн тусахаараа үхчихдэг өвчин биш. Тэр тусмаа дархлаа сайтай залуучуудаа ажлын байраар хангах хэрэгтэй. гэв.