Хоёр хоногийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын хоёрны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд 30 гаруй зорчигчтой автобус хөдөлсөн юм. Өчигдөр тус автобус Ховд аймгийн Дарви сумруу ороход зорчигч нараас түргэвчилсэн оношлуулаар нэг бүрчлэн шинжилгээ авахад нэг иргэний шинжилгээний хариу "эерэг" гарчээ. Тиймээс тухайн иргэнийг Ховд аймгийн Дарви сумын дотуур байранд тусгаарлаж писиар шинжилгээг хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хотруу илгээжээ. Шинжилгээний хариу одоогийн байдлаар гараагүй байгаа аж. Тухайн иргэн нь хотоос гарахдаа шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан гэж албаныхан мэдэгдлээ.