Коронавирусын халдвартай иргэдийн ойрын болон дам хавьтагчдын амьдардаг гэр, орон сууцны хаалган дээр төрийн байгууллагаас тусгай таних тэмдэг нааж эхэлсэн. Гэрийн тусгаарлалт гэж бичээд тодорхой хугацааг нь заасан байна. Энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа эсэх талаар бид хуульчдаас байр суурийг нь тодруулж байна.

Хуульч Ч.Өнөрбаяр: Үндсэн хуульт ардчилалтай дэлхийн улс орнуудад хүний захидал харилцаа, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Монгол Улсад энэхүү зарчмыг Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт " эрх чөлөөг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасан байдаг юм. Тиймээс энэ бол үндсэн эрхийн зөрчил мөн.

Харамсалтай нь манай улсад Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн зөрчлийг хамгаалж чаддаггүй. Гэвч энэ нь төрийн дээд байгууллага, албан тушаалтан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчинө гэсэн үг биш юм.