"Автобус нэг"-ийн жолооч Ц-аас хоёр хоногийн өмнө коронавирус илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Уг автобусны жолооч Ц-ийн ойрын хавьтал нь Баянзүрх зах болон тус дүүрэгт байрлах И март сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлжээ. Тиймээс И Мартын кассчин болон халуун хэмждэг хамгаалалтын ажилчдыг түр тусгаарлаж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарчээ. Маргааш писиар шинжилгээний хариу гарах юм байна.