Б.Анхбаяр: Замын-Үүдийн боомт дээр иргэд, компаниудын ачаа гацаад 20 хонож байна

Өнөрцэцэг
2020/12/06

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэ цагаас хойш БНХАУ-ын Эрээн хотоос Монгол жолооч нарыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой Замын-Үүдийн боомт дээр 500-600 гаруй автомашин ачаа бөөгнөрчээ. Энэ асуудлаар бид Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын дарга Б.Анхбаяртай утсаар холбогдож тодрууллаа. 

Одоогийн байдлаар өдөрт хичнээн тээврийн хэрэгсэлтэй бараа тус боомтоор нэвтэрч байна вэ?

- Дорноговь аймгийн Зам-Үүд суманд коронавирусын анхны тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш БНХАУ-аас Монголоос жолооч нэвтрүүлэхийг үндсэндээ хориглосон. Одоогийн байдлаар шахмал түлшний түүхий эд, нүүрс, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн гээд өдөрт 18 машин л нэвтэрч байна.

Шинжилгээний бичигтэй жолооч нарыг гаргаж ажиллуулах боломж байна уу, хэрхэн шийдэх вэ?

Тус боомтоор энгийн үедээ  өдөртөө 100-200 тээврийн хэрэгсэл  нэвтэрдэг байсан юм. Одоогийн байдлаар  500-600 тээврийн хэрэгсэл ачаа Хятадын талд гацчихаад 20 гаруй хонож байна. Хоёр улсын Засгийн газар ярилцаад өдөрт 50 автомашин нэвтрүүлэхээр тохирсон ч жолооч байхгүй гэх шалтгаанаар өдөрт 18  автомашин нэвтэрч байна. Бид 38 жолоочоос шинжилгээ аваад тусгаарлачихсан, гаргахад бэлэн байгаа юм. Одоо хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр ямар шийдвэр гарахыг хүлээж байна.

18-20 автомашин бараа нэвтэрч байгаа гэж та сая хэллээ. Ямар шалгуураар түрүүлж нэвтрүүлж байна.

Ерөнхийдөө нэн шаардлагатай барааг нэвтрүүлж байна. Тодруулбал шахмал түлшний түүхий эд, нүүрс, түргэн муудах хүнс. Иргэд болон аж ахуй нэгжийн бараа үндсэндээ гацаад 20 гаруй хонолоо. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 12 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 15 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19