Батлан даалтын сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно гэсэн ч хүрэх эзэддээ хүрч чадахгүй байна

М.Төгөлдөр
2020/12/06

Хатуу хөл хорионы үед ААН байгууллагуудын нөхцөл байдал ямар байгаа, ажлын байраа хадгалж үлдэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар “Чарм капитал” ХХК-ийн захирал Н.Нямдоржтой ярилцлаа. 

Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ? 

Манайх хоол боловсруулах чиглэлээр “Itaewon Tasty.St” солонгос ресторан ажиллуулдаг. Мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн борлуулдаг. Анх 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 18 хүний бүтэц, орон тоотойгоор ажилладаг. Гэтэл өнгөрөгч 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилчдын цалинг тавьсаны маргааш нь УОК-оос хөл хорио тогтоосноос хойш хатуу хөл хорионы үед манай үйл ажиллагаа бүрэн зогссон. Харин энэ хугацаанд томоохон сүлжээ хоолны газрууд хүргэлтээр ажиллаж байгааг мэдээд ажиллаж болох 18 чиглэлийн салбарын үйл ажиллагаа нээгдсэний дагуу найман хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлээд явж байна. 

Үйл ажиллагаагаа ямар зарчмаар, ямар зохион байгуулалттайгаар явуулж байна? 

Мэргэжлийн хяналтын газраас лавлаж асуухад хүнсний үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй бол ажиллаж болно гэсний дагуу бүгд шинжилгээнд хамрагдан, вакумжсан савлагаатай хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ дэлгүүр болон захиалгын дагуу нийлүүлж байна. Ажилчдынхаа 50 хувийг л үнэндээ ажиллуулах боломжтой байгаа учир боломж бололцоогоороо үйл ажиллагаагаа авч үлдэх гэж хичээж байна. Найман ажилтны ажлын цагийг өдрийн 12:00 цагаас оройны 19:00 цаг болгон багасгаж цалинг 70 хувиар бодож олгож байна даа. Үнэндээ төр, засгийн зүгээс аж ахуйн нэгжүүдээ хорлож байна шүү дээ. Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг. Гэтэл давагдашгүй хүчин зүйлийн эсрэг цөөн тоогоор ажиллах шаардлага үүссэн байна. Ажилчид надад хандаж 12 дугаар сарын 10-наас хойш бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурвал 3 ээлжээр ажиллуулж өгөөч гэж байгаа боловч эрэлт өсөхгүй, үйл ажиллагаа хумигдсан болохоор боломжгүй гэсэн зүйлийг хэлээд л сууж байна даа. Тун харамсалтай. 

Аливаа бизнест эрсдлийг зайлшгүй тооцож үздэг. Гэтэл бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байна. Ийм нөхцөлд бид хэрхэн хохирол багатайгаар үүнийг даван туулах вэ? 

Мэдээж хэрэг цөөн гэхгүй хүмүүсийг ажилтай, цалинтай байлгаж байсан хүний хувьд хариуцлага яригдах учиртай. Төрийн хийж чадахгүй зүйлийг хувийн хэвшлийнхэн хийж байна шүү дээ. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа авч үлдэх гэж олон зүйлийг судлаж үзлээ. Ковид хүрсэн иргэнийг төрөөс эмчлэхэд 8-9 сая төгрөг зарцуулж байгаа гэж байгаа бол “Мандал” даатгал уг вирусээр өвчилсөн иргэнд 1 сая төгрөгийн даатгалын мөнгийг гаргуулах боломжтой тухай олж мэдээд бүх ажилчдаа уг даатгалд хамруулсан. Би жирийн л нэг бизнес эрхлэгч залуу хүн. Үнэнийг хэлэхэдбанк бусын зээл гэж сарын 36 хувьтай зээлийг төлсөөр ирсэн. Харин энэ нөхцөлд маш хүнд байдалд орчихоод байгаагаа нуумааргүй байна. 2012 онд байгуулагдаж байсанБатлан даалтын санг хүртэл судалж үзлээ. 

“Зээлийн Батлан Даалтын Сан” нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага байхаа?

Яг тийм. Засгийн газраас үйл ажиллагаа нь хүндрэлд орсон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх тогтоол гарсан. Уг сангаас зээл авах сарын 1 хувийн хүүтэй зээл жинхэнэ эзэндээ очих учиртай. Азийн Хөгжлийн Банкнаас 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байгаа юм билээ. Гэтэл уг санхүүжилтийг арилжааны таван банкаар дамжуулан олгоно гэж хуулиндаа заачихсан. Банк дээр нь очоод 36 хувийн хүүтэй банк бусын зээлээ уг зээлийн сангаар солиулах хүсэлтэйгээ илэрхийлж материалаа өгөхөд бидэнд тийм чиглэл ирээгүй гээд сууж байх юм. Гэтэл АХБ-ны мөнгийг ажилчид нь цалин нэрээр аваад ажлаа хийхгүй сууж байна шүү дээ. 

Засгийн газраас өнгөрөгч хугацаанд ААН-үүдээ дэмжиж НДШ болон Татварын хөнгөлөлтийг үзүүлж байсан шүү дээ. 

Манайх шиг жижиг компанийн хувьд татварын хөнгөлөлт тийм ч их нөлөөлөхгүй. ЗГ-аас авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан. Гэтэл бидэн шиг бизнес эрхлэгчид ипотекийн зээл төлж байгаа иргэдийг цалинтай, орлоготой байлгадаг. Төрийн уялдаа холбоо байхгүйгээс, ямар ч төлөвлөгөө байхгүйгээс үүдэж бид хорлогдсоор байна. Төр биднийг хорлож л чадаж байна. Би өөрөө хуульч мэргэжилтэй. 2021 оны төсвийг хэрхэн баталсан байна. Үүнээс нь харсан ч үргэлж ард иргэдээ хорлосоор ирсэн нь ойлгомжтой байна шүү дээ. Үнэндээ ярих, хэлэх зүйл их л байна. Гэлээ гээд бид үүнийг даваад л гарах учиртай.

Цаг гарган бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Та бүхэнд маш их баярлалаа. Сайн цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

 

Ярилцсан: М.Төгөлдөр

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 12 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 15 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 15 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19