Баянзүрх худалдааны төвийн худалдаачдыг өчигдөр гаргахгүй, гаднаас хүн оруулахгүй түр хөдөлгөөн хааж байгаад шинжилгээ авсан. Үүнийг ХӨСҮТ-өөс өнөөдөр тайлбарлахдаа тандалт судалгаа хийсэн гэсэн болон ЭМЯ-наас сэжигтэй тохиолдол гэж үзсэн гэж хоёр өөр агуулгатай тайлбар хийсэн юм. Тэгвэл өнөөдөр тус захын үйл ажиллагаа зогсч хаалттай байна. Тус захын үйл ажиллагааг гурав хоног хаана гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.