COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт Москвагаас эхэллээ

О.Шүрэнцэцэг
2020/12/07

Цар тахлын тархалт өдөр бүр нэмэгдэж, хяналтдаа авч чадахгүй байгаа ОХУ COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг өчигдөр Москва хотоос эхлүүллээ. Ингэснээр иргэдээ вакцинд хамруулж эхэлсэн дэлхийн анхны улс болов. Тэд наймдугаар сард баталгаажуулсан дэлхийн анхны коронавирусын эсрэг вакцин болох “Sputnik V”-д иргэдээ хамруулж эхэлсэн байна. Вакциныг туршиж байгаа эрдэмтэд 95 хувийн үр дүнтэй, сайн дурын ажилчдад сөрөг нөлөө үзүүлээгүй тул бүх нийтийг хамруулж эхэлж байна гэж ярьжээ. Москва хотын захирагч Сергей Собянин “Сургуулийн ажилчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, нийгмийн ажилтан гэсэн 13 сая хүнийг энэ долоо хоногийн эхээр вакцинд хамруулна. Дээрх салбарын 18-60 насны хүмүүс цахимаар бүртгүүлж,  Москва хотод нээсэн 70 гаруй цэгт очиж 08:00-20:00 цаг хүртэл вакциндаа хамрагдах боломжтой” гэдгийг зарласан юм. Олон мянган хүн вакциндаа хамрагдаж эхэлсэн ч хэдэн хүнийг хамруулах нь вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарах учир тоо нь тодорхойгүй байна.  Гэхдээ энэ оны сүүлээр гэхэд хоёр сая тунг үйлдвэрлэх боломжтой гэж таамаглаж буй юм. Нэг хүн 21 хоногийн зайтай хоёр тун вакцин тариулна.

Мөн Их Британи энэ долоо хоногоос коронавирусын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гаригт зарласан. Ингэснээр цар тахлын эсрэг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон барууны анхны орон болсон юм. Их Британийн Засгийн газар АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн COVID-19-ийн эсрэг 92 хувийн үр дүн үзүүлсэн вакцинд зөвшөөрөл олгосон юм.  “Вакцины тусламжтайгаар ирэх хавар гэхэд хэвийн амьдралдаа шилжинэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа тул 40 тун вакцин захиалсан. Энэ долоо хоногт 800 мянган тунг нь хүлээн авч, иргэдээ хамруулж эхэлнэ” хэмээн Борис Жонсон мэдэгдээд байгаа юм. Мөн Британийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг вакцины үйлдвэрлэлийн явцыг хянаж байсан тул сөрөг нөлөөнд санаа зовнихгүй байгаагаа мэдэгдсэн. Энэ вакциныг нэг хүн 21 хоногийн зайтай хоёр тунг тариулна. Хадгалах хугацааны хувьд эмнэлгийн хөргүүрт 2-8 хэмд таваас дээш хоногоор хадгалах боломжтой юм байна.

Тус улсын Вакцин, дархлаажуулалтын нэгдсэн хорооноос эхний ээлжинд ахмад настан, хүнд өвчтэй эмзэг бүлгийн 75 мянган иргэнээ вакцинд хамруулбал цар тахлын нас баралтаас 99 хувь хүртэл урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзжээ. Тиймээс энэ долоо хоногт 80-аас дээш насны болон гэрийн асаргаанд байдаг хүмүүсээ хамруулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19