Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б-гээс коронавирус илэрсэн гэх мэдээллийг бид авлаа. Тухайн албан хаагч нь тусгаарлалтад байсан бөгөөд тав дахь удаагийн шинжилгээгээр илэрчээ. Тухайн цагдаа нь зам тээврийн осол дээр очиж хэмжилт хийхдээ халдвар авсан байх магадлалтай гэсэн таамаг бий. Өнөөдөр тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 60 гаруй албан хаагчийг шинжилгээнд хамруулсан, маргааш хариу нь гарах юм байна.