Их, Дээд сургуулийн ​15407 оюутныг шинжилгээнд хамруулжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/08

Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутгаас Улаанбаатарт ирж суралцаж буй оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-наас эхлэн тодорхой хуваарийн дагуу Коронавируст халдвар /COVID-19/-ын PCR шинжилгээнд хамруулсаар байгаа билээ.

12 дугаар сарын 7-ны даваа гарагаас эхлэн их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулж эхэллээ. 100-аас дээш оюутантай 31 дотуур байрны шинжилгээг байранд нь нэгдсэн зохион байгуулалтаар авч байгаа. Харин түүнээс доош тооны оюутан суудаг дотуур байрны болон байрнаас гадуур амьдардаг оюутны шинжилгээг дүүрэг тус бүрт бэлтгэсэн 20 цэгээр авч байна. Даваа гарагийн оройн байдлаар 15407 оюутныг шинжилгээнд хамруулаад байна.

Шинжилгээ мягмар гарагт үргэлжлэх тул Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуульд суралцдаг бөгөөд орон нутаг явах оюутнуудыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, шинжлэх ухааны яам уриалж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам болон их, дээд сургуулиас 166 ажилтан, албан хаагч шинжилгээг зохион байгуулах багт ажиллаж, нэг дор хэт ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахин мөрдуулж байна. Мөн Эрүүл мэндийн яам болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагын 100 гаруй албан хаагч өөр өөрийн чиг үүргийн дагуу хамтран ажиллаж байгаа юм.

Шинжилгээнд хамрагдах хуваарь, зарлалыг сургуулийн веб хуудас, оюутны холбоодын фэйсбүүк хуудсаар дамжуулан түгээхээс гадна шинжилгээнд хамрагдах шаардлагатай оюутнуудын гар утсанд мэссежээр илгээсэн. Шинжилгээнд 30 мянга орчим оюутан хамрагдаж, ойрын өдрүүдэд орон нутаг руугаа явна гэж тооцоолж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19