Завхан аймаг зорчих хөдөлгөөнөө хязгаарлажээ

О.Шүрэнцэцэг
2020/12/08

Улаанбаатар хотоос Завхан аймагт ирэхээр 5000 орчим иргэн бүртгүүлснээс 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн ирээд байна. Эрсдэлтэй бүс нутгаас иргэд олноороо ирж буй тул Аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ын энэ удаагийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа цуцлагдах хүртэлх хугацаанд өдөр бүрийн 20:00-07:00 цагийн хооронд хязгаарлахаар шийдвэрлэлээ.

 

  1. Улаанбаатар хот болон бусад голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд гэрийн тусгаарлалтад байх үеийн журмыг мөрдүүлж, хяналт тавихад төрийн болон төрийн өмчит байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж, эргүүл жижүүрээр ажиллуулахыг холбогдох албан байгууллагын дарга, эрхлэгч, сумын Засаг дарга нарт даалгав.

 

 

  1. Гэрийн тусгаарлалтад байх иргэдийн шаардлагыг хангуулж, хяналт тавих, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хяналтыг хэрэгжүүлэх журам, ажлын төлөвлөгөө, зураглал, цагийн хуваарийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу боловсруулж, хэрэгжилтийг олон нийтэд тайлагнахыг тус тус үүрэг болгов.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19