Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Ковид-19 халдварын тандалтын судалгааг өргөжүүлнэ

М.Төгөлдөр
2020/12/10

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил тус аймаг дахь халдварын тархалтын төлөв, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан байна. Тус аймагт энэ сарын 09-ний өдөр 3 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 207 (Сүхбаатар сум-202, Мандал сум-3, Алтанбулаг сум-2) байгаагаас дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж, 40-49 насанд өвчлөл хамгийн өндөр байна. Ойрын хавьтлын 1216, хүнийг илрүүлж, тусгаарлалт, хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар суманд 17,927, бусад сумдад 12,382, нийт 30,309 иргэн хамрагдаад байна.

Хурлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бүртгэгдсэн тохиолдлын тоо 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш бага зэрэг буурах хандлага байсан хэдий ч 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш дахин нэмэгдэх төлөв харагдаж байна. Халдвар тархалтын динамик, шалтгаант загварын тооцооллоор 12 дугаар сарын сүүлээр нууц үедээ буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс улбаалан 2021 оны 2 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. 

Өөрөөр хэлбэл халдварын дэгдэлтийн 2 дахь давалгаа эхлэх магадлалтай байна. Иймд Сүхбаатар сумын төвийн 5200 өрх бүрээс нэг иргэнийг ПГУ-ын шинжилгээнд хамруулан тандалт хийх, нөгөө талаар хүн амын дунд халдвар тархан эдгэрсэн эсэхийг тодруулахын тулд серо-эпидемиологийн судалгаа хийнэ” гэлээ. Аймгийн онцгой комисс уг саналыг дэмжин ойрын өдрүүдэд бэлтгэл хангах, Улаанбаатараас сорьц цуглуулах шинжилгээний баг нэмэлтээр орон нутагт ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19