Өмнөговь аймгийн Онцгой Комиссын Шуурхай Штаб хуралдаж цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн түр хязгаарлах шийдвэр гаргасан байна. Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Даланзадгад, Цогт-овоо, Манлай сумдын нутгаар өнөөдөр /2020.12.12/ хүчтэй цасан шуурга шуурахыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлсний дагуу 2020 оны 12-р сарын 12-ны 14:00 цагаас 12-р сарын 13-ны 09:00 цаг хүртэл аймаг сумаас гарах хөдөлгөөнийг түр хаажээ. Цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж, орон нутгийн замд зорчихгүй байж, зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна