Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас гаргаж буй арга хэмжээг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ дааж чадна гэж тооцсон

М.Төгөлдөр
2020/12/13

Монгол улсын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сингапур улс руу шилжүүлэх үйлдэл гарч байснаас үүдэн ЗГ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоож байсныг та бүхэн санаж байгаа. Хэрвээ онцгой дэглэм тогтоогоогүй бол Сингапурт 49 хувиа алдах эрсдэл бий болсон байсан. Арбитрын маргаантай асуудлыг 2021 оны 07 дугаар сард үүсгэх бэлтгэл ажил хангагдаад явж байгаа мэдээллийг бид бүхэн авч байгаа. Гэхдээ энэ нь биелэхгүй гэдгийг хэлье.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2016 онд улсад 184 тэрбум төгрөгийн татвар төлж байсан бол, 2017-2018 онд 400-450 тэрбум төгрөг, 2019 онд 963 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд төгрөг төлж байна. Энэ хугацаанд зэсийн үнэ өсөөгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Эрдэнэт үйлдвэр Засгийн газраас авч байгаа энэхүү арга хэмжээг даагаад гарна гэж үзэж байгаа учир нь татварын дараах цэвэр ашиг нь 550 тэрбум төгрөг байгаа. Үүнийг тооцож үзсэн.

Эрдэнэт үйлдвэрийн захиралуудын тансаглалтай холбоотой асуудал гарсан нь үнэн. Энэ бол амжилтандаа бардсан үйлдэл. Засгийн газраас хоёр ч удаа хуулийн том сануулга өгсөн. Хэрвээ дахин алдаа гаргах юм бол ажлаас халах арга хэмжээ авна. Төрийн өмчит бусад компаниудын хувьд ашигтай ажиллах эсэх асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19