160 сугалааны тасалбараар 800 мянган доллар хожжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/14

АНУ-ын Виржиниа мужийн Дамфрис хотод оршин суудаг азтан “Pick 4” сугалаагаар 800 мянган доллар хожсон тухай UPI сайт мэдээлсэн байна.

Квами Кросс гэгч энэ хүн Pick 4 сугалааны 160 ширхэг адил тасалбар худалдан авсан байна. Тасалбаруудаа ТВ шоугаар гарсан тоогоор бөглөсөн байж. Тэрээр энэ талаар ярихдаа “Би нэвтрүүлэг үзэж байгаад арын фон дээр гарсан хаяг дээрх тоог яагаад ч юм тогтоогоод авчихсан байсан юм. Хэрэг болно гэж зөнгөөрөө мэдсэн байна л даа” гэжээ.

Ингэснээр Кроссын 160 тасалбарын ширхэг бүр нь түүнд 5000 долларын шагнал авчирсан нь нийт 800 мянган доллар болжээ. Кросс хожлын тухай ярихдаа “Би ийм юм баймааргүй юм гээд итгээгүй. Машинаа зогсоол дээр тавьж байгаад сугалааны тохирлыг бараг 82 удаа харьцуулж шалгасан. Ёстой байж боломжгүй юм болсон шүү!” гэжээ.

Цар тахлын хүн хэцүү үед тун ч хэрэг болох хожил гэдэгтэй бүгд санал нийлэх байх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19