Шүдний оо, ам зайлах шингэн коронавирусээс сэргийлэхэд тустай

О.Шүрэнцэцэг
2020/12/14

Британийн шүд судлалын холбооны “British Dental Journal” сэтгүүл дээр цайр эсвэл цагаан тугалга агуулсан шүдний оо нь корона вирусийн 99,9 хувийг 2 минутын дотор устгах чадвартайг харуулсан судалгааг нийтэлсэн байна. Судалгаанд өгүүлснээр оо, ам зайлагчийн найрлагад ордог эдгээр бодис нь хоёр минутын дотор корона вирусийг устгаж байжээ.

Түүнчлэн ам зайлагч шингэн, шүдний оо зэргийн найрлагад ордог цетилпиридиний хлорид нь корона вирусийг 30 секундын дотор устгаж байжээ.

ОХУ-ын суурь анагаах ухааны холбооны төвийн ажилтан, вирус судлаач А.Чепунов энэ судалгааны талаар rbc.ru сайтад тайлбарлахдаа шүдний оо, ам зайлагч шингэн нь амны хөндийд байгаа корона вирусийн 99,9 хувийг устгах чадвартай гэж нотолсон байна.

Гэхдээ энэ төрлийн судалгаанд 99,9 хувийг устгана гэж тодотгож байдгийг вирус судлаач, эрдэмтний байр сууринаас тайлбарласан байна. Тэрээр “Ахуйн хүрээнд 99,9 хувь гэсэн тоо хангалттай сүржин санагддаг ч микробиологийн хувьд өөр агуулгатай. Энгийн жишээ татъя: халдвар авсан оргил үед миний хамар- залгиураас арчдас авахад 1 миллилитр шингэнд 1 сая саятай адил тооны вирусийг агуулж байдаг. Хэрэв энэ тоог 99,9 хувиар багасгавал цаана нь 1 мянган саятай адил тооны вирус үлдэх нь халдвар авахад хангалттай юм” гэжээ.

Иймд шүдний оо, ам зайлагч зэргийг урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж болох ч үзүүлдэг нөлөө нь тун богино хугацаанд үйлчилдэг гэдгийг онцолжээ. Жишээлбэл, унтахын өмнө амны хөндийг цэвэрлэх замаар урьдчилан сэргийлэхэд тохиромжтой. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19