Монгол улсын Засгийн газраас хувийн хэвшлийн үйл ажиллагааг тогтворжуулах, ажлын байр хумигдахаас сэргийлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл авч буй арга хэмжээг МҮХАҮТ зөв зүйтэй хэмээн үзэж талархал илэрхийлжээ. МҮХАҮТ-аас хатуу хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлыг судалж, эдийн засгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах тухай саналуудаа МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна