Энэтхэгийн Карнатака муж дах “Apple” ухаалаг утасны үйлдвэрийн ажилчид цалингаа нэхэн, үйлдвэрийн төв офисыг сүйтгэсэн тухай “Newsflare” сайт мэдээлжээ.
Карнатак дах “Wistron Corp” үйлдвэрийн өмнө мянга гаруй ажилчид эсэргүүцлийн жагсаал явуулан байна. Тэд цалингаа бүтнээр нь авч чадаагүйдээ бухимдан, үлдэгдэл цалингаа нэхэж жагссан байна. Удалгүй эсэргүүцлийн жагсаал нь үймээн болж хувираад, ажилчид машин шатааж, офисын эд зүйлсийг сүйтгэж эхэлжээ. Үймсэн ажилчдыг цагдаа нар бороохой ашиглан тараасан байна.
Тайванийн “Wistron Corp” нь “Apple” компанийн туслан гүйцэтгэгч. Тус компанийн Энэтхэг дэх үйлдвэрт хямд үнийн “iPhone SE” утсыг үйлдвэрлэдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна