УОК хуралдаж Баянзүрх дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал хүндэрсэн учир хатуу хөл хориог арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын зургааныг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал оруулж ирсэн. Засгийн газар энэ асуудлаар хуралдаж УОК-ын саналыг дэмжиж албан ёсны шийдвэр гаргалаа. Засгийн газрын хурлын дараа 16 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.