АНУ-ын Конгресс иргэддээ 900 тэрбум долларын тусламж үзүүлэхээр шийдлээ

О.Шүрэнцэцэг
7 цагийн өмнө

АНУ-ын Бүгд найрамдах нам ба Ардчилсан нам гэсэн гол хоёр намаас Конгресст сонгогдсон гишүүд иргэддээ 900 тэрбум долларын тусламж үзүүлэх тохиролцоонд хүрч чадсан байна. 

Америкийн гол хоёр нам нэгнээ үгүйсгэн хайр найргүй өрсөлддөг ч гэлээ цар тахлын үеэр иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлж. “The New York Times” сонины мэдээлснээр тусламжийн шинэ багцад иргэн бүрд хүрэх буцалтгүй тусламж, ажилгүйдлийн тэтгэмж, бизнес эрхлэгчдэд зориулсан дэмжлэг, вакцинжуулалтад шаардлагатай хөрөнгө зэргийг багтаасан байна.

Ингэснээр АНУ-ын Төр нь түүхэндээ хамгийн том тусламжийг иргэддээ үзүүлэхээр боллоо. Гэвч энэ тусламжийг эдийн засгаа дэмжих зорилгоор 2,2 их наяд доллар зарцуулахаар заасан энэ оны гуравдугаар сарын хуульд заагдсан санхүүгийн төлөвлөгөөний талд нь ч хүрэхгүй байгаа аж.

“The Wall Street Journal” –д бичсэнээр энэхүү тусламжийн багцын дагуу жирийн иргэдэд үзүүлэх бэлэн мөнгөний хэмжээ 600 доллар, Холбооны Засгийн газраас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд долоо хоногт 300 доллар нэмж олгож байхаар болсон байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20