Оросууд Австрал оронд 70 сая тонн нүүрс нийлүүлэхэд бэлэн биш байна

О.Шүрэнцэцэг
6 цагийн өмнө

БНХАУ нь Австралийн нүүрсэнд хориг тавьсан явдал нүүрс экспортлогч орнуудын анхаарлыг маш ихээр татаж байна. Аварга том Хятадын зах зээлд баталгаатай нийлүүлэгч болохыг бүгд хүсэж байдаг болохоор арга ч үгүй биз. Харин Австралийн хувьд Хятадын эрх баригчдын авсан хориг арга хэмжээ тун таагүй тусаж байгаа нь ойлгомжтой. 

 Ямар сайндаа л Австралийн Ерөнхий сайд СкоттМоррисон БНХАУ-ын олон улсын чөлөөт худалдааны дүрмийг зөрчиж байна гэж буруутгасан байна. Улмаар Хятад нь Австралиас авдаг байсан нүүрсээ Оросоос импортлон авч орлуулах тухай яригдаж байгаатай холбоотойгоор Хятадыг чөлөөт худалдааны дүрмийг зөрчиж, худалдааны шударга бус арга мэх хэрэглэхэд ОХУ туслаж байна гэж зэмлэжээ.

 Гэвч Хятадын тал Австралийн нүүрсийг авахаас татгалзаж байгаа нь хориг арга хэмжээ огт биш гэж мэдэгдэж байна. Тэд БНХАУ нь дотоодын эдийн засгаа дэмжихийн тулд нүүрсний хэрэглээгээ багасгах бодлого баримталж эхэлсэн тул арга буюу Австралиас авдаг нүүрсээ багасгасан гэсэн тайлбар өгсөн байна. Гэхдээ манай хойд хөршийн богино хугацаанд 70 сая тонн нүүрс Хятад руу экспортлоход хараахан бэлэн биш байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Иймд БНХАУ нь Өмнөд Америкийн Колумб, Өмнөд Африкаас нүүрс импортлон нөхөж байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20