ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна.
Өчигдөр улсын хэмжээнд нийт 12,357 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 1,006-д хүрлээ. Улсын хэмжээнд шинээр 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ.