Байдены засаглал ямар байхыг Жоржиа муж шийднэ

О.Шүрэнцэцэг
2020/12/24

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд зарим шинжээчийн тооцоолж байснаас хавьгүй тайван замаар болж дууслаа. Одоо Трампын засаглалын эмх замбараагүй байдал дуусаж, Байдены засаглалын дэг журам, сахилга баттай үе эхэлнэ гэж олон хүн тооцож байсан. Гэвч байдал тийм амар биш бололтой.

 Шинжээчдийн нотолж буйгаар Байдены засаглал эмх журамтайг, сахилга баттай байх уу гэдгийг Жоржиа мужийн сонгогчид шийдэх болоод байна. АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенатад энэ мужийн сонгогчид хэнийг сонгохоос Байдены дөрвөн жилийн засаглал ямар байх нь хамаарахаар болж байна.

 Хэрэв Бүгд найрамдах нам ялбал энэ намынхан Сенатад олонх болсноор дараагийн дөрвөн жилийн турш Байдены бүх санаачилгыг Конгрессын дээд танхимаас яаж ийж байгаад буцаадаг болно. Яг л Трампын үед Конгрессын доод танхимд олонх байсан Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн бүх шийдвэрийг бойкотолж байсантай адил.

Одоогоор Бүгд найрамдах нам нь Конгрессын доод танхим дах олонхын байр сууриа хадгалж чадсан. Харин Сенатын 100 суудлаас 50-ийг нь Бүгд найрамдах нам авсан. Одоо хоёр суудалд хэн сонгогдохыг Жоржиа мужийн сонгогчид шийднэ. Хэрэв Ардчилсан нам хоёр суудлыг авч чадвал Сенатад Бүгд найрамдах намтай тэнцүү тооны суудалтай болох ч хуулийн дагуу Сенатыг даргалдаг дэд Ерөнхийлөгч Камалла Харрис саналыг оруулбал Ардчилсан нам 51 саналтай олонх болох юм.

 Жоржиа мужийн хуулиар сенатын гишүүн болох хүн сонгогчдын 50 хувиас илүү санал авч чадахгүй бол хоёр дах шатны сонгуулийг явуулах ёстой, үүнд өмнөх сонгуулиар хамгийн их санал авсан хүмүүс оролцдог. Ер нь Жоржиа мужид Бүгд найрамдах нам ямагт ялалт байгуулсаар иржээ. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиар Байдены төлөө 49,51%, Трампын төлөө  49,25% санал өгсөн тул одоо Ардчилсан намд Сенатын сонгуулиар ялах горьдлого бий болсон.

 Жоржиа мужид сонгуулийн сүүлийн өдөр нэгдүгээр сарын 5. Сенатын сонгуульд Бүгд найрамдах намаас 70 настай сенатч Дэвид Пердью, 50 настай сенатч Келли Леффлер нар нэр дэвшсэн. Ардчилсан намаас 33 настай, баримтат киноны найруулагч Жон Оссофф, 51 настай, баптист сүмийн номлогч Рафаэль Уорнок  нар нэр дэвшсэн. Урьдчилсан судалгаагаар Бүгд найрамдах намыг сонгогчдын 51 хувь, Ардчилсан намыг 48 хувь нь дэмжиж байна гэсэн дүр зураг гарсан. Гэхдээ бүгдийг сонгуулийн сүүлийн өдөр шийдэх тул Трамп Ерөнхийлөгч ба сонгогдсон Ерөнхийлөгч Байден хоёр Жоржиа мужийн сонгуульд нэн тэргүүний ач холбогдол өгч, сонгуулийн сурталчилгааг урд хожид үзэгдээгүй эрчимтэй хийж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 57 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20