Я.Содбаатар: Цагаан сар болоход 2,800 хүн халдвар авах нь гэж зөвлөсөн, би хааж хориод байгаа юм биш

Н.Мижидмаа
2020/12/24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:Бодлогын хүү 11-ээс зургаа хүртэл буурч, 8 их наяд төгрөг цугласан. Үүнийгээ зөв зарцуулж чадахгүй байна шүү дээ. Зах зээл дээр мөнгө байхгүй байна. Хатуухан хэлэхэд өөрсдөө алдаа гаргачихаад онцгой байдал тогтооно, хаана гэж байгаа нь буруу. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Улаанбаатарыг хаагаад дотор нь бизнесийг нь явуулаач ээ. Я.Содбаатар сайд аа, өөрөө жаахан ухаалаг бай. Юм л болвол хаана, хорино гэх юм. Бизнесийг хаана гэдэг нь шинээр бизнес эхлүүлсэн олон хүнийг нугачин дарж байна. Энэ хүмүүс чинь зөв аргаар мөнгө олдог хүмүүс шүү дээ.

Шадар сайд Я.Содбаатар: Би хаагаад байгаа зүйл биш шүү дээ. ДЭМБ болон  эрдэмтэн судлаачид нь халдвар дэлгэрч, жилийн эцэс болоход шинээр халдвар авсан хүний тоо 400-450-д хүрч, цагаан сарын үед 2,800 хүн халдвартай болох нь гэж зөвлөсөн. Тиймээс дэлхийн улс орнуудын жишгээр л хөл хорионы арга хэмжээ авч байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 57 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20