400 жилийн өмнө явуулсан хэлмэгдүүлэлтийн төлөө уучлал гуйжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/25

Германы Айхштет хотын католик сүмийн удирдлага 400 жилийн өмнө  “шулмын ан” гэж нэрлэгдсэн тэрс үзэлтнийг түүж устгах олныг хэлмэгдүүлэлт явуулж байсныхаа төлөө уучлал гуйсан тухай “The Independent” сонин мэдээлсэн байна.

Германы Бавар мужийн энэ жижиг хотод XV –аас XVIIIзууны хооронд олон зуун гэмгүй хүнд Христийн шашны католик урсгалын лам нар “муу ёрын сүнстэй нөгчсөн” гэх ял тулган аймшигтайгаар тамлан зовоож, цаазаар авч байжээ. Ийм үзэгдэл зөвхөн Германд гэлтгүй Европ даяар газар авч, дээр дурдагдсан хугацаанд 60 мянга гаруй гэмгүй хүн, түүн дотроо царайлаг эмэгтэйчүүдийг голдуу ангуучлан хороосон байдгаас 25 мянгыг нь одоогийн Германы нутагт хороосон байдаг. 

Германы католик сүмийн ламтан Хартмут Хегелер гэгч нь 2011 онд “шулмын ан”-ийн золиос болсон гэмгүй хүмүүсийг цагаатгах кампанит ажлыг анх эхлүүлсэн юм. Түүнээс хойш Германы Көлн, Лайпциг гэх мэт хотын удирдлагууд “шуламтай нөгчсөн”, “хар дом хийсэн” гэх мэт ялаар хэлмэгдэн цаазлуулсан хүмүүсийг цагаатгах ажлыг эхлүүлж, тэдний дурсгалыг хүндэтгэн дурсгалын самбар хадах, гудамжны нэрийг өөрчлөх хүртэл арга хэмжээ авч эхэлсний улбаа нь энэ тохиолдол болжээ.

Католик сүм нь ийм кампанит ажлыг зүгээр ч нэг эхлээгүй, сүүлийн жилүүдэд лам нар нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг нэр холбогдох, католик урсгалын нэр хүндийг маш ихээр унагасан тул түүнээ эргэн сэргээх, шүтэгчдийн эгнээгээ тэлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан гэж зарим шинжээч үзсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20