Сугалаагаар олон зуун саяыг хожоод бие нь гэнэт мууджээ

О.Шүрэнцэцэг
2020/12/25

Сугалаагаар 3,8 сая фунт хожсон хижээл насны Британи эмэгтэйн бие нь гэнэт муудсан тухай “Daily Mirror” бичсэн байна. Дайан Бейт гэгч 70 настай эмэгтэй хожлынхоо талаар ярихдаа “Би хожлынхоо хэмжээг хараад нүдэндээ итгээгүй. Тэгээд “Энэ ёстой байж боломгүй зүйл” гэж бодсон”. Би өмнө нь их бодож л 100 фунт хожиж явсан хүн шүү дээ” гэжээ. Ингээд итгэж өгөхгүй байсан тул 74 настай өвгөнөө дуудаж сэрээгээд сугалааны тасалбараа шалгуулж, дараа нь өвгөндөө сайн итгэхгүй ач охиноо дуудаж сэрээн давхар шалгуулж байж сая итгэжээ. Итгэсэн хойноо асар их мөнгө хожсон тухай бодлоос болж бие нь нэг хэсэг муудсан байна. Иймд Дайан нь тайвшрахын тулд сугалаагаа түр хойш тавиад хоол унд бэлдэн хэсэг сатаарсан аж.

Дайан нь цар тахлын хүнд хэцүү үед асар их мөнгө хожсоны ачаар эртнээс мөрөөдөж байсан илүү уужим, цэлгэр байраа худалдан авах боломжтой болсондоо их баяртай байгаа юм байна. Мөн АНУ, Канад руу зочилж, охин нь амьдардаг Австрали орж үзэхийг хүсэж байгаа ч цар тахал намжтал хүлээх нь зүйтэй гэж шийджээ. Мөн одоо мөнгөний гачланд орсон төрөл садны хүмүүстээ туслам боломж гарч ирлээ гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20