БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 76 нас иргэн нас баржээ. Тухайн иргэний биеийн байдал нь маш хүнд, эмчлэгдэж байсан цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагталтай, артерийн даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй өвчтөн байсан. Зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь ковидын халдвар байсан.
Тухайн иргэний биеийн байдал маш хүнд эмчлэгдэж байсан учраас ХӨСҮТ рүү шилжүүлэн авч ирэх боломжгүй байсан гэдгийг хэллээ.